Дуучин Бейонсе People сэтгүүлийн үнэлгээгээр оны хамгийн сайхан бүсгүйгээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 27

    Америкийн алдартай People сэтгүүл хамгийн сайхан 178  бүсгүйн үнэлгээг нийтэлсэн ба  30 настай дуучин Бейонсе  тэргүүлж,  39 настай Колумбын загвар өмсөгч, жүжигчин София Вергара удаалж, гуравдугаар байранд 36 настай жүжигчин Шарлиз Терон оржээ.

      Үнэлэмжийн жагсаалтыг шинжилсэн эрдэмтэд бүсгүйчүүдийн хамгийн оргил үе нь 30 наснаас эхэлдэг гэж үзэж байна. Жагсаалтыг тэргүүлж буй Бейонсегийн хувьд 16 удаа Grammy шагналын эзэн болсон ба тэрээр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа өөрийн охин Блу Айвиг төрснөөс хойш өөрийгөө бүр илүү сайхан болсныг мэдэрч байгаагаа өгүүлсэн байна. Бейонсе болон түүний нөхөр рэпер Jay-Z нар энэ оны нэгдүгээр сарын 7-нд анхны хүүхдээ төрүүлжээ. Өнгөрсөн оны People сэтгүүлийн энэхүү жагсаалтыг дуучин, жүжигчин Дженнифер Лопес тэргүүлж байсан байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top