Оросын улс төрч муур Бублик

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


 Амьтныг сонгуульд нэр дэвшүүлэх явдал түгэн дэлгэрч байгаа бололтой.Тухайлбал эрх чөлөөг дээдлэгч АНУ сенатад  муурыг нэр дэвшүүлжээ. Виржинагаас нэр дэвшигч муурыг Хэнк гэдэг бөгөөд  мөрийн хөтөлбөртөө аяга бүрийг сүүтэй байлгана гэсэн  байна.  Хэнк бүх насаа гудамжинд өнгөрөөсөн бөгөөд  нэг ч удаа хувцас өмсөж үзээгүй гэнэ.  Муурыг сонгуульд ялна гэж хэн ч бодохгүй байгаа.

Мөн манай хойд хөршид нэгэн улс төрч муужгай төржээ.  Гуравхан сартай уг муурыг эзэн нь сонгуульд өрсөлдүүлнэ. Гэхдээ ямар сонгуульд нэр дэвшүүлэхээ одоогоор шийдээгүй байгаа ч сурталчилгааг нь хийсээр байгаа юм. Өөрийн гэсэн Фэйсбүүктэй муужгай аль хэдийн 21000 лайк аваад байгаа гэнэ.

Түүний сурталчилгааний уриа үг нь "Ирээдүйд аз жаргалтай байх болно".

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top