Японы эрх баригч намын экс лидерийг цагаатгалаа

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26

    Өнөөдөр Токио хотын тойргийн шүүх Японы Ардчилсан намын лидер асан Итиро Одзавагийн санхүүгийн луйврын хэргийг цагаатган хүчингүй болголоо. Түүнийг 2004 онд Токиод газар худалдан авах зорилгоор намын данснаасаа дөрвөн зуун сая иен буюу таван сая орчим долларыг хуурамчаар бичилт хийн авсан хэрэгт буруутгаж байсан юм. Мөрдөн байцаалтын явцад түүний гурван туслах хэргийг хаахад тусалсан байна. Тэд хэлэхдээ тооцооны бичилтийн үед алдаа гарсан ба энэ ажиллагааны талаар тэдний босс юу ч мэдэхгүй хэмээн мэдэгдсэн байна. Итиро Одзавагийн хувьд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ үйл ажиллагааг түүнийг улс төрийн тавцангаас шахаж зайлуулах гэсэн оролдлого хэмээн үзэж буйгаа мэдэгдэж байжээ. Одзава Японы Ардчилсан намыг сөрөг хүчин байх үед нь 2006-2009 онуудад тэргүүлж байсан ба улс орны хамгийн нөлөө бүхий улс төрчдийн тоонд зүй ёсоор ордог юм байна.

Д. Мягмарсүрэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top