Андуурсан жолооч

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 26


Өнгөрсөн мягмар гарагт нэгэн эр Парисын төв гудамжны метроны  буудал руу буудаг шатыг машины зогсоол  руу ордог замтай андууран оржээ. “Метро руу ордог шатны дээр “Хаусманы зогсоол” гэсэн бичиг байсан юм л даа, тэгээд л би андуурсан. Азаар шатаар хүн яваагүй байсан”  гэж  уг машины жолооч 26 настай Жоан AFP хэмээх Францын хэвлэлд ярьсан байна.

Бэртсэн хүн байгаагүй бөгөөд Dacia duster машин мөн адил эвдэрч гэмтээгүй байна.

Жолооч бага хурдтай явж байсан учир машин шат уруу их зам туулалгүй, арын дугуй нь шатаар буулгүй зогссон аж.

Энэ үед гудамжинд явж байсан олон хүн  шатаар бууж байсан машины зургийг авчээ.  Цагдаа нар жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан ч Жоан эрүүл байсан байна.

Ойр хавьд байдаг рестораны нэгэн ажилтаны хэлснээр яг тухайн газар  үүнтэй төстэй үйл явдал 4-5 удаа  давтагдаж байжээ.    

Эх сурвалж: www.ndtv.com     

Б.Дөлгөөн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top