Саркози эхний шатны сонгуульд ялагдал хүлээлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 25

 Дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шат өндөрлөн социалистуудын лидер Олланд одоогийн ерөнхийлөгч Саркозигоос 1,5 хувь  буюу хагас сая сонгогчийн   санал илүүгээр тэргүүллээ. Францчууд сүүлийн гучин жилд анх удаагаа ерөнхийлөгчийн хоёр дахь хугацааг хүсэхгүй байгаа ба өөрөөр хэлбэл хэн төрийн эрхийг барьж байна, тэр ямагт эхний шатанд тэргүүлдэг байсан эртний уламжлалыг Саркози зөрчлөө гэсэн үг юм.

Саркози өөрийн өрсөлдөгчтэй эдийн засаг, нийгэм, олон улсын харилцаа гэсэн  сэдвүүдээр  3 үе шаттай мэтгэлцээн явуулахыг хүссэн боловч Олланд саналыг нь хүлээж аваагүй байна. Дараагийн шат эхлэхэд хоёр долоо хоног үлдсэн ба тэр өөрийгөө хэзээний ялагч болсон мэтээр харуулахыг хүсч байвч  сонирхол татахуйц оньсого шиг нөхцөл байдал хуучин хэвээр байсаар байна. Сонгуулийн эхний шатны гол сюрприз бол “Үндэсний фронт”-н лидер Марин Ле Пен сонгогчдын бараг 20 орчим хувийн санал авсан явдал байлаа.Тэрээр дараагийн шатанд нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй ба харин Саркозид ялах боломж өгөхгүй байх талаар бүх шаардлагатай арга хэмжээг авч ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. /Францын ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой шинэ соргог мэдээг бид цаг тухай бүрд нь шуурхай дамжуулж байх болно. /

Эх сурвалж: www.vesti.ru   

Орчуулагч Д.Мягмарсүрэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top