Натогийн нисдэг тэрэг Афганистанд осолджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 20

 

Дөрвөн зорчигчтой явсан Натогийн нисдэг тэрэг Афганистанд осолдсон болохыг  АНУ-ын Батлан хамгалаах яамнаас мэдэгдлээ.  Одоогоор хэргийн газарт шалгалт хийж байгаа бөгөөд  алан хядагчийн буруутай ажиллагаанаас болсон байх магадлалтай гэж судлаачид үзэж байна.

Энэхүү осол нь цаг агаарын байдлаас болсон гэж зарим нэгэн нь дүгнэж байхад олон улсын мэдээллийн агентлаг алан хядах бүлэглэлийн хийсэн хэрэг хэмээн тайлбарлав.

 Афганистанд нисдэг тэрэг осолдох нь бараг л хэвийн үзэгдэл болжээ.  Өнгөрсөн сарын 12-нд Кабул хотноо Туркуудийн сууж явсан нисдэг тэрэг осолдсон бөгөөд энэ үеэр хоёр хүн нас барсан юм.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top