Сансарт үрслүүлсэн интоорын мод цэцэглэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 19


Задгай сансарт үрслүүлсэн модыг Японд суулгасан нь цэцэглэжээ. Тодруулбал 1.6м өндөр интоорын модыг  Японы Хокуто хотод ургаж байгаа бөгөөд амралтын өдөр 12 цэцэглэсэн байна.

Одоогоос дөрвөн жилийн өмнө хүүхдүүд 2000 жилийн настай хүрээлэнгээс 118 үр түүснээ  Сансар судлалын хүрээлэнд хүлээлгэн өгсөн юм. Харин Сансар судлалын хүрээлэн үрийг найман сар хадгалсний эцэст сансарт үрслүүлсэн ажээ.

Ургамал судлаачдийн хэлж байгаагаар сансарт үрслүүлсэн интоорын мод ургалт сайн байгаа гэнэ. Тодруулбал найман настай интоорын мод нахиалдаг бол сансарт үрслүүлсэн хоёрхон настай интоорын мод нахиалж байгаа нь ургалт сайн байгаагын шинж гэнэ.

А.Маша

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top