Сүнстэй байшин: Тэндээс хүн тамлуулах, инээх, уйлах чимээ сонсогдоно

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

Chillingham шилтгээн, Нортумберленд, Англи

Энэ барилга өмнө нь сүм, хамгаалалтын пункт, цэргийн барак, хувийн эзэмшилд байсан гэдэг. Шотландын эрх чөлөөний төлөө тэмцэгч Уильям Уоллесийн үед англичуудын байлдааны голлох хамгаалалтын обьект нь болж байв. Өнөөг хүртэл энэ шилтгээнээс хүмүүсийн орилох дуу, элдэв чимээ гардаг гэнэ.  

 

Whaley House вилла, Сан Диего, Калифорни

Өнгөрсөн зуунд энд орон нутгийн шүүх байсан гэнэ. Харин хашаанд нь цаазаар авах ялыг гүйцэтгэдэг байсан юм. Мөн гэмгүй хүмүүс ч амиа хорлох нь элбэг байжээ. 1960 онд виллаг музей болгож. Харин одоо болтол энд цаазаар авахуулсан эздийнх нь сүнс хоргодсон гэцгээнэ.

 

Stanley Hotel, Эстес Парк, Колорадо

Энд Стивен Кинг “Гэгээ” хэмээх аймшгийн зохиолынхоо санааг олсон гэдэг. Кино ч байдаг. Энд ирсэн хүн болгон хамгийн анхны эздийнх нь сүнсийг олж харж болох аж. Хачирхалтай чимээ, дуу авианаас гадна төгөлдөр хуур нь өөрөө тоглоод эхлэхийг хардаг байна.  

 

Crenshaw House вилла, Иллинойс

Газрын эзэн Жон Креншоу гэртээ авчирсан боолуудаараа байнга даажигнаж, тамлан, хорьж зовоодог байжээ. Өлсгөнө. Харин одоо эндээс тэдгээр боолуудын орилох, зугатах, ёолох чимээ байнга сонсогддог байна. Жуулчид ирэхийг хоригложээ.

 

Loftus Hall шилтгээн, Ирланд

Loftus Hall нь 1870 онд шинэчлэгдсэн. Нэгэн зарц охины сүнс энд хоргодсон гэдэг. Эзэнд нь сүнсийг зайлуулах гээд бараагүй байна. Өнөөдөр ч гэсэн шилтгээнээр хэрэн тэнэсээр байдаг гэнэ.  

 

Historic Anchorage Hotel, Аляска

Хаягдсан сүйт бүсгүй байрлаж байсан өрөөндөө өөрийгөө боомилжээ. Сүйт залуу нь зугатаачихсан гэх яриа бий. Эзэд нь тэр бүсгүйн сүнстэй эвлэрэхээс өөр аргагүй болжээ. Сонирхсон хүмүүс ирж байрлаж болно.

 

Вилла Beauregard house, Шинэ Орлеан, Луизиана

Өмнөд, умардын иргэний дайны үед нэгэн генералын эзэмшилд байж. Харин дараа нь италийн цагаачид эзэн суужээ. Гэтэл 1940-өөд оноос дайны үеийн зэр зэвсгийн чимээ шуугиан, орилох чимээ, тушаал өгч байгаа хүний хоолой ч сонсогддог болжээ.   

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
amka(103.11.195.167) 2013 оны 07 сарын 24

би орой уншсанаймар

0  |  0
Top