Карманы хулгайч цыган гэр бүлийг илрүүллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 04 сарын 18

Их Британид сүүлийн хэдэн жилийн хугацаанд галт тэрэг, вокзал зэрэг газруудаар хулгай хийж байсан румыны цыган гэр бүлийг цагдаагийнхан баривчлаад байна. Тэдний бүгэж байсан газарт нэгжлэг хийхэд 250 ширхэг гар утас, 500 орчим утасны сэлбэг хэрэгсэл, хэдэн зуун фунт стирлинг бэлнээр олджээ. Хүүхэд, эмэгтэйчүүд хүртэл нийлсэн уг бүлэглэл зөвхөн галт тэргэнд унтаж байгаа, бууж сууж буй иргэдийн гар утас, хэтэвчийг хулгайлдаг байсан гэнэ. Тэд хотын захад 16 унтлагын өрөө бүхий виллатай, Мерседес, Ауди, БМВ зэрэг машин хөлөглөдөг байжээ.

 

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top