МИАТ компани TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК  2015 оны TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарууллаа. МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн амжилтаараа ийнхүү TOP-100 аж ахуйн нэгжээр ийнхүү шалгарсан байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр TOP-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай бөгөөд улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр болон тухайн жилдээ төлсөн татвар, орлого ашиг, ажилчидын тоо гэсэн үзүүлэлтээр холбогдох яам агентлагуудаас санал авах зарчмаар шалгаруулдаг аж.   

Дашрамд дурдахад МИАТ ТӨХК энэ оны 4-р сард “Үндэсний тэргүүлэгч ажил олгогч-нийгмийн даатгалын шимтгэл төлөгч шилдэг байгууллага”-аар мөн шалгарч байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top