Эрэгтэй ба эмэгтэй хүнс

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Хүний хүйснээс хамаараад тухайн нэг хүнсний бүтээгдэхүүн ялгаатай нөлөө үзүүлдэг юм байна. Тиймээс судлаачид эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн ба эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн гэж ялгаж өгчээ.

 

Эрчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн

Улаан лооль
Энэ хүнсний бүтээгдэхүүнийг манайхан “помидор” гэж яриад сурчихсан байдаг. Улаан лоолинд ликопин нэртэй бодис ихээр агуулагддаг. Харин ликопин нь түрүү булчирхайг хэвийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй хэрэгтэй байдаг төдийгүй эрт хөгшрөх, хорт хавдраас сэргийлдэг ажээ.

 

Улаан чинжүү
Зүрхний хэвийн ажиллагаанд хэрэгтэй. Үүний дээр хоёр ширхэг чинжүүнд витамин С-ийн өдрийн тун агуулагдаж байдаг.

 

Хар усан үзэм
Хар усан үзмэнд хөгшрөлтөөс сэргийлсэн, сэтгэл санаа ба бие махбодийг өөдрөг болгох нөлөөтэй бодисууд агуулагдаж байдаг.

 

 

 

Мах
Хүн хэрэгтэй холестерин нь махаар дамжин биед нэвтрээд тэндээ бэлгийн гормонуудын суурь нь болж өгдөг. Тиймээс жинхэнэ эрчүүд махыг хэрэглээнээсээ хасах гэж яардаггүй.

 

Чангаанз ба үзэм
Тархины үйл ажиллагааг дэмжихэд шаардлагатай. Өдөрт атгыг идээд байхад л хангалттай.

Харин самар, шошийн төрлийн ургамлууд, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд зэрэг нь хүйс харгалзалгүйгээр хоолонд байх ёстой. Мөн өндөг, сүү хоёр нь уургийн эх үүсвэр болдог. Мөн чидун жимс буюу оливийн тос, эсвэл цэвэрлэж тунгалагжуулаагүй наран цэцгийн тосыг хүйс харгалзалгүй хэрэглэж байх хэрэгтэй.

 

Эмэгтэйчүүдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүн
Загас
Загас нь залуу нас, оюун ухааны сэргэлэн байдлыг хадгалахад заавал хэрэгтэй байдаг селен, фосфор, омега-3 тослог хүчил зэргийг агуулж байдаг.

Овъёосны чанамал
Овъёосны чанамал нь судсыг цэвэрлэх нөлөөтэй эслэгүүдийг агуулж байдаг. Үүнээс гадна залуу нас, арьс, судсыг бэхжүүлэх нөлөөтэй витамин Е агуулагддаг.

Байцаа
Эслэг, фолийн хүчил, С витаминыг агуулж байдаг. Байцаа маш олон төрөл янз болохоор өөрт таалагдагийг нь сонгоод хэрэглэж болно. Мөн өвөлдөө өөрийн дарсан байцааг хэрэглэж байхад ер илүүдэхгүй.

 

Авокадо
Үс, хумсны байдалд сайнаар нөлөөлдөг кали ба олон төрлийн витаминуудыг агуулж байдаг. Судсанд их тустай, даралтыг тогтворжуулдаг.

 

Нэрс
Ер нь ямар ч жимс нь нүдний харааг тогтворжуулах, хөгшрөлтөөс сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг олон тооны амин дэм агуулж байдаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top