Эштон Кетчер эхнэрээ машинаар “найрна”

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 22

Гэр бүлээ хадгалж үлдэхийн төлөө Эштон Кетчер эр хүний 13 мэхээ ашиглаж байна. Тодруулбал Деми Мур салах өргөдлөө өгөөд байгаа ч Эштон Кетчер салах бодолгүй байгаа бөгөөд эхнэрийнхээ сул талыг  өөрийн давуу тал болгох гэнэ.  Ингэхдээ тэрбээр  эхнэртээ  100,000  гаруй ам.долларын өртөг бүхий Lexus LS 600h L  машин авч өгөхөөр зэхжээ. Ийм үнэтэй машиныг түүний эхнэр хэзээ ч авахгүй бөгөөд техникийн тал дээр Деми Мур байнга мөнгө татдаг юм байна.

Энэхүү машиныг өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн бэлэг хэмээн эхнэртээ өгч эргэн нийлье, дахиж хэзээ ч өөр хүнтэй араар чинь тавихгүй  гэж гуйхаар авч байгаа гэдгийг Эштон Кетчерийн ойр тойрныхон ярьж байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top