“Царай муутай” Селена Гомез

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 21

Дуучин, жүжигчин Селена Гомезыг дуурайлган хийсэн лаан баримлыг  АНУ-ын нийслэл дэхь лааны тосон баримлын музей олон нийтэд дэлгэжээ.  Харамсалтай нь дур булаам өхөөрдөм бүсгүйг  арай л бүдүүн “өөр” хийсэн байх юм.  Энэ лаан баримлыг харсан хэн ч гэсэн Селена Гомез гэж таахгүй. Хөөрхий бүсгүй өөрийнхөө лаан хувилбарыг  хараад сэтгэлээр их л унасан байхдаа .  

Селена Гомезын шүтэн бишрэгчид энэхүү лааг хараад ихэд уурласан байна. Харин Селенад дургүй Жастин Бейберийн  зарим нэг шүтэн бишрэгчдийн нарыг нь гаргаад байгаа сурагтай.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top