10 сарын дотор 99кг туржээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 11

Жей Ворникийн  эхнэр  гэр бүлээрээ турах шийдвэрийг шинэ оны  босгон дээр гаргажээ.  Энэхүү шийдвэр өнөөдрийг хүртэл амжилттай хэрэгжиж Жей  Ворник 99 кг турсан байна.

 Ворник энэ оны 1-р сарын нэгэнд жингээ үзэхэд  183 кг байсан бөгөөд эхнэртэйгээ турсан жингээрээ уралдсан нь өнөөдрийн амжилтад хүргэсэн гэнэ. Өмнө нь тэрээр  “тоймгүй их” иддэг байсан бөгөөд турах дэглэм барьж эхэлснээсээ хойш жимс ногоог хүнсэндэээ түлхүү хэрэглэж,  хийжүүлсэн ундаа бус цэвэр ус уун долоо хоногийн зургаан өдөр тогтмол гүйж байгаа ажээ.  

Тэрээр хүн хичээвэл ямар ч бэрхшээлийг давж чадна.  Би өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл турна.  Надаас бусад тарган хүмүүс үлгэр жишээ аваасай  гэж хүсэж байгаагаа тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолж байлаа.  

А.Баярмаа   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top