Аврил Лавин таван залууд зодуулжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 10

Түүний нүүрийг харин найз залуугийнх нь толгойг гэмтээжээ. өнгөрөгч ням гарагийн орой тэрээр бойфренд Броди ЖЕННЕРИЙН хамт Рузвельт зочид буудлын үүдэнд танхай залуусын халдлагад өртжээ. Залуус шууд л бүсгүй рүү дайрч зодож эхэлсэн байна. TMZ.com сайтад бичсэнээр бол эхлээд тэд богинохон хугацаанд  маргалдсан бөгөөд Аврилийг хамгаалахаар очсон бойфрендийг нь шууд шилээр цохижээ. Лавин багагүй гэмтэл авч хохирсон талаараа өөрийн Твиттердээ бичсэн байна. Зурган дээрээс түүнийг хэрхэн бэртэл авсаныг сайн харах биз. Женнерийнх нь толгойд оёдол тавьж цагдаагийнханд мэдүүлэг өгүүлжээ. Одоогоор тэдгээр залуусыг эрэн сурвалжилж байгаа гэнэ.

Р.Слава

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top