Венесуэль бүсгүй Дэлхийн миссээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 11 сарын 07

“Miss world 2011” тэмцээн Английн Лондон хотноо амжилттай болж өндөрлөлөө. 60 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа  “Miss world” тэмцээний энэ жилийн ялагчаар Венесуэлийн мисс Ivian Lunasol Sarcos Colmenares  хэмээх 21 настай бүсгүй шалгарсан байна.  Тус тэмцээний  хоёрдугаар байрт Филиппин, гуравдугаар байрт Порто-Рикагын мисс тус тус шалгарчээ. Харин  эх орноо төлөөлөн тус тэмцээнд оролцсон Ө.Буянхишиг 64-р байрт орсон юм.

Шинэчилсэн  дүрмээр явагдаж байгаа энэ жилийн тэмцээний шилдэг долоон миссээр  Солонгос, Англи, Порто-Рика, Венесуэл, Филлиппин, Өмнөд Африк, Шотланд улсын миссүүд тодорчээ.   

Дэлхийн мисс Ivian Lunasol Sarcos Colmenares  нь 179см өндөртэй Испани хэлтэй. Тэрээр Хэвлэл мэдээллийн байгууллагад  хүний нөөцийн чиглэлээр ажилладаг юм байна. воллейбол, уулын спортод сонирхолтой дэлхийн мисс 12 хүүхэдтэй айлын дунд хүүхэд.  Тэр ч утгаараа  өөрийн гэсэн сан байгуулан  хүүхдүүдэд туслахаар  төлөвлөж байгаа. Хүүхдэд хайртай  нэгэн гэж өөрийгөө тодорхойлсон юм.

Дэлхийн Мисс тэмцээн анх 1951 онд Их Британид  зохион байгуулагдаж байсан бөгөөд анхны дэлхийн миссээр Швед улсын мисс Керстин  Кики Хаканссон  тэргүүлж байсан юм.  Дараа жилийн дэлхийн миссийн тэмцээн манай өвөрлөгч болох ӨМӨЗО-д болох ажээ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top