Бионси, Жей Зи нар охинтой болно

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 27

Биёнсе, Жей Зи нар удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг дотны хүмүүстээ хэлжээ. Юутай ч урлагийн гэр бүлд охин үр мэндлэх нь тодорхой боллоо. Биёнсегийн хувьд эрүүл саруул торниж байвал хүү охины аль нь байх нь хамаагүй гэж мэдэгдэж байсан ч охинтой болно гэхээс тэсэн ядаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна.  Удахгүй төрөх зээ охиндоо Тина Нөвлес цөөнгүй зүйлс бэлтгээд амжжээ.  

Хосууд эрүүл саруул охинтой болох гэж байгаадаа хязгааргүй баяртай байгаа бөгөөд хүүхэдтэйгээ байнга ярилцдаг болсон гэнэ.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top