Жессика Симпсон баригдлаа даа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 26

Сүүлийн үед гэдэс хөх нь мэдэгдэхүйц томорсон ч жирэмсэн бишээ хэмээн “гүрийж”  байсан дуучин Жессика Симпсон хөл хүнд гэдэг нь тодорхой болжээ.  Тэрээр өдгөө зургаан сартай бөгөөд түүнийг Нью-Йоркийн нисэх онгоцны буудалд газардахад нь ийнхүү зургийг нь авч баталгаажуулсан байна. Хэдийгээр өөрийн гэдсээ нуух гэж том цүнх, нэлэмгэр гадуур хүрэм өмссөн ч тусыг эс оллоо. Үүнтэй холбоотойгоор үзэсгэлэнт дуучинг жирэмсний энэхүү хувцсаа солихгүй байна гэж олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа.  

Тэрээр өмнө нь жирэмсэн биш гэж нотлохын тулд өндөр өсгийт өмсөж,  гэдсээ томорсныг нуух гэж цөөнгүй арга хэрэглэж байсан юм.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top