Лэндси Лохан “гэрлийн хурдаар” хөгширч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 21

Цаг хугацаа чи үнэхээр хатуу юмаа ийм сайхан бүсгүйг ингэж муухай хөгшрүүлэх гэж дээ. Одоогоос тавхан жилийн өмнө жүжигчин Лэндси Лохан үнэхээр сайхан бүсгүй байжээ. Тэрээр энэ үедээ: 30 хүрэхээсээ өмнө гэр бүлтэй болно. Мөн өөрийн гэсэн сайхан сууцтай болохын зэргцээ Оскарын шаганал авсан байх болно гэж мэдэгдэж байсан.   


Тэрээр энэ зорилгынхоо талыг нь бараг л биелүүлсэн. Өөрөөр хэлбэл жүжигчин бүсгүй өөрийн өмчөө арвижуулсан.  Мөн  хайр дурлалын тал дээр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүмүүстэй “ойртож”  чамгүй амжилттай байгаа.  Даанч нэгэнтэй нь ч дэр нэгтгэсэнгүй.  За энэ ч яахав цаг хугацаа мэдэх хэрэг.  Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гэсээр байтал жүжигчин бүсгүй маань  архичин болжээ. Цаг хугацаа, архи, хар  тамхи түүнийг үнэхээр хайр гамгүй  хөгширүүлжээ.  Хурдацтай явагдаж байгаа хөгширөлт энэ хэвээрээ байвал таван жилийн дараа түүнийг амьд байх эсэхэд олон хүн санаа зовниж  байна.  

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top