Бутаны хаан хуримлалаа

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 14

Бутан улсын хаан 31 настай Жигме Кхесар Намгьян Вангчук энэ оны 5-р сард сүй тавьснаа албан ёсоор зарласан билээ.  Тэрээр  өчигдөр 21 настай Жецун Пема хэмээх Лондон хотын коллежийн оюутантай гэрлэлээ.

Бутаны хаан Кхесар Оксфордын их сургуульд улс төр судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Кхесар Намгьян Вангчук 700 мянга гаруй хvнтэй Бутан Улсын тав дахь хаан бөөгөд 2006 онд хаан ааваа титмээсээ татгалзсаны дараагаар буюу 2008 онд хаан ширээнд заларсан юм. Хаан ширээнд суусан даруйдаа ардчилсан үзлийг хүчтэйгээр дэлгэрүүлж, ард нийтийн эрүүл мэндэд анхаарсан зүйл хийж, төрийн хүмүүсийн үйл ажиллагаанд орчин үеийн хэлбэрийг оруулсан байна.

А.Баярмаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top