Арнольд Шварцнеггерийн тухай ном гарна

Автор | Zindaa.mn
2011 оны 09 сарын 28

Нэрт жүжигчин Арнольд Шварцнеггерийн тухай өгүүлэх  “Миний итгэмээргүй үнэн түүх” нэртэй  ном гарах гэж  байгаа  ажээ.  Холливудын алдарт  жүжигчин, Калифонийн амбан захирагч байсан түүний намтрыг бичихээр саяхан салсан эхнэр Мариа Шрайвар эх бэлтгэлийг нь хийж байгаа юм байна.  Австри улсад өнгөрүүлсэн хүүхэд нас, бодибилдингийн карьер хөөх болсон үе, тулааны од хэрхэн болсон болон улс төрийн амьдралынх нь талаар уг номонд орох ажээ.  Гэхдээ нэгэн эх сурвалжийн мэдээлснээр   “Энэ номонд түүний бүх амьдрал бичигдэхгүй байх болно” хэмээжээ. Мөн түүний төлөөлөгч Адам Мэнделсон “Тэрээр энэ номон дээрээ бүтэн нэг жил гаран  ажиллаж байна. Тэрээр амбан захирагч байхдаа өөрийн намтрыг бичихийг хүсдэггүй байсан” гэж мөн PEOPLE-д хэлжээ.

Алдартан маань энэхүү номон дээрээ амбан захирагч байх үеийнхээ талаар чин сэтгэлээсээ нээлттэй хуваалцах болов уу гэсэн найдлага ард түмэнд байсаар байна.

Д.Дуурсах

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top