
Монгол Улсын Төрийн шагналд ШУА-МТТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, Академич, Математикийн шинжлэх ухааны доктор, профессор Т.Жанлав, ШУА-МТТХ-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ОХУ-ЦШНИ-ийн орлогч захирал, Академич, Математикийн шинжлэх ухааны доктор О.Чулуунбаатар, МУБИС-ийн профессор, Математикийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Р.Мижиддорж, ШУТИС-ийн профессор, Математикийн ухааны доктор, профессор В.Өлзийбаяр нарын “Орчин цагийн тооцон бодох математикийн шинэ онол, чиглэлүүд, хэрэглээ” сэдэвт математикч эрдэмтдийн бүтээл дэвшиж байна

Тус бүтээл нь Дэлхийн шилдэг хэвлэлийн газар болох “SPRINGER NATURE”-т хэвлэгдэж “ELSEVIER SCOPUS” индекс хийгдсэн бүтээлүүд болж Монгол хүн, Монгол математикчидын оюуны чадамжийг Дэлхийн Математикийн шинжлэх ухаанд шинэ онол, шинэ аргуудыг зохиосон маш сайн бүтээл болжээ.
“New Developments of Newton–Type Iterations for Solving Nonlinear Problems”, “High-order finite difference and finite-element methods for solving some partial differential equations” бүтээлүүд нь олон улсын шилдэг эрдэм шинжилгээний байгуулга болон их сургуулиудын 170 гаруй номын санд байршиж эрдэмтэн, судлаачдын хүртээл болж байгаа нь Монгол хүний оюуны хүч чадал Дэлхийн түвшинд үнэлэгдэж байгааг харуулна.

Дэвшүүлж буй бүтээлүүдийг бичихдээ олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд 2013 оноос хойших өөрсдийн бичиж хэвлүүлсэн 106 өгүүллүүдийг ашигласан бөгөөд 85 өгүүлэл WEB OF SCIENCE болон SCOPUS-д бүртгэл бүхий сэтгүүлд хэвлэгдсэн.

Эдгээр бүтээлүүд нь байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, нийгэм эдийн засаг, хиймэл оюун ухаан, эрүүл мэнд зэрэг их өгөгдөлд суурилсан бүх салбарт хэрэглэгдэх боломжтойг тодорхой жишээ нь дээр туршиж баталгаажуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )