Л.Энх-Амгалан: 2030 он хүртэл хувийн хэвшилтэй хамтран 88 сургууль барина

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Боловсролын сайн Л.Энх-Амгалан сургуулийн өргөтгөл болон түүнд хэрэгтэй зардал, ажиллах боловсон хүчний талаар дараах мэдээллийг өглөө. 

Энэ тухай тэрээр "Азийн хөгжлийн банкны 130 сая ам.доллароор 33 сургуулийн өргөтгөл, шинэчлэлийг шийднэ. Энэ намраас ажил эхэлнэ. 2030 он хүртэл хувийн хэвшилтэй хамтран 88 сургууль барих төлөвлөгөө баталсан.

Дэлхийн банктай хэлэлцээрт орлоо. Тус банк төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих 150 сая ам.долларыг шийднэ гэсэн. Сургууль барь гэж Боловсролын яаманд энэ мөнгийг өгөхгүй.

Хувийн хэвшлийг сургууль бариад менежментээ өөрсдөө хий гэдэг нөхцлөөр өгөх юм. Хувийн хэвшлийг 15 жилийн хугацаанд санхүүгийн түрээс хэлбэрээр хувьсах зардлаар санхүүжүүлж явна. 100 сургууль барихад 10 мянган багш хэрэгтэй болоход хувийн хэвшил үүнийгээ хариуцаад явна" гэлээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top