
УИХ-ын Төсвийн байнгын хороогоор “Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн холбогдох хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн гол анхаарал татаж буй өөрчлөлт нь вейп болон электрон тамхитай холбоотой зохицуулалт юм.
Вэйп үйлдвэрлэгчид чихэр, жимсний төрөл бүрийн амт, үнэрээр хүүхэд, залуусын сонирхлыг татаж, зах зээлээ тэлсээр байна. Судалгаагаар электрон тамхи хэрэглэгч хүүхдүүдийн 80 гаруй хувь нь анх чихэр, жимсний амтанд татагдан хэрэглэж эхэлдэг ба улмаар никотины хамааралтай тогтмол хэрэглэгч болдог нь тогтоогджээ. Үйлдвэрлэгчид эдгээр амтыг гаргаж авахын тулд уушгинд өндөр хор хөнөөлтэй химийн бодис, үнэртүүлэгчдийг их хэмжээгээр нэмдэг байна.
Тамхины гашуун амтыг химийн аргаар нууж, өсвөр үеийнхнийг донтуулж буй энэ асуудлыг дэлхийн олон улс оронд анхаарч байна. Тухайлбал Англи, Австрали, Канад, Дани, Норвеги, Герман, АНУ, Шинэ Зеланд, Филиппин, Саудын Араб, Норвеги зэрэг дэлхийн 20 гаруй улсад хүүхдүүдийг татдаг амт, үнэртэй электрон тамхийг бүрэн хориглосон байдаг. Түүнчлэн вэйпний 90 хувийг үйлдвэрлэдэг БНХАУ дотооддоо энэ төрлийн тамхины хэрэглээг бүрэн хорьжээ.
Харин манай улсад электрог тамхи нь гаалиар "цахилгаан бараа" нэршлээр чөлөөтэй нэвтэрч байгаа нь хяналтыг чангатгах, хууль эрх зүйн орчныг яаралтай шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгарч байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )