Дэлхийн бөхийн холбоо МОНГОЛ БӨХИЙН тухай баримтат нэвтрүүлэг бүтээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) Монгол үндэсний бөхийн өв соёл, уламжлалыг таниулах баримтат нэвтрүүлэг хийжээ.

Баримтат нэвтрүүлэгт ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл болон ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин Т.Тулга нарын шилдэг бөхчүүд оролцож байна.

Монгол үндэсний бөхийн олон зуун жилийн баялаг түүх, өвөрмөц ёс заншил, соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах зорилготой нэвтрүүлгийг UWW (United World Wrestling) холбооны 2 сая гаруй дагагчтай албан ёсны сошиал хуудсаар тун удахгүй дэлхий нийтэд цацах ажээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top