ДАШТ 2026 | Өмнөд Солонгосын баг АНХНЫ хожлоо авлаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

2026 оны Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний А хэсгийн эхний шатны тоглолтод Өмнөд Солонгосын шигшээ баг Чехийн шигшээ багийг 2:1 харьцаатайгаар буулган авлаа. Мексикийн Гвадалахара цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж буй тус тоглолтын эхний хагаст Өмнөд Солонгосын баг бөмбөг эзэмшилтээр илүүрхэж, Сон Хын Мин хэд хэдэн удаагийн дотволгоо хийсэн ч гоол оруулж чадаагүй. 

Тоглолтын 58 дахь минутад Чехийн шигшээ баг анхны оролдлогоороо гоол оруулж, тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Өмнөд Солонгосын баг тоглолтын 66 дахь минутад И Кан Иний дамжуулалтаар Хван Им Бом гоол оруулж, тоглолтын харьцааг 1:1 болгон тэнцүүллээ. 

Үүний дараа Чехийн шигшээ баг нэг гоол оруулсан ч отон тоглолт хэмээн үзэн тоглолт 1:1 харьцаатайгаар үргэлжилсэн. Үүний дараахан Өмнөд Солонгосын баг сөрөг довтолгоо хийж, У Хён Гю гоол хийснээр тоглолтыг 2:1 харьцаатайгаар тэргүүлэн, улмаар ялалат байгууллаа. 

Тоглолтын хувьд Өмнөд Солонгосын баг 62 хувийн бөмбөг эзэмшилттэйгээр тоглолтыг тэргүүлсэн бөгөөд 7 удаа хаалга руу цохиж, 87 хувийн оновчтой дамжуулалт хийжээ. Чехийн шигшээ багийн хувьд 38 хувийн бөмбөг эзэмшилттэйгээр 4 удаа хаалга руу цохиж, 70 хувийн оновчтой дамжуулалт хийжээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top