УВС | Шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээг зохиохыг хориглолоо

 

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 01-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа.

  • Овооны баяр,
  • Ургийн баяр,
  • Баяр наадам,
  • Хурдан морины уралдаан,
  • Бооцоот адуучин болон бусад олныг хамарсан арга хэмжээ

Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна.

Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой. Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглов.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
www(59.153.114.69) 2 цагийн өмнө

sain baina. ingej l uridchilan sergiilekh kheregtei.

0  |  0
Top