
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй УСУГ болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ууд өнөөдөр хамтран ажиллахаар санаж бичиг байгууллаа.
Энэ хүрээнд нийслэлийн иргэдийг ус, цахилгаанаар хангах, гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх үндсэн үүргээ хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн хоёр байгууллагын засварын ажлууд цаашлаад инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт томоохон ахиц гарна гэдийг онцолж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 0 )