Дэлхийн чансааны оноо олгох "Улаанбаатар опен-2026" тэмцээн өндөрлөлөө

З.Тэмлүүн | Zindaa.mn
6 цагийн өмнө

Чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн зургаадугаар сарын 3-7-ны өдрүүдээр Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв.

Энэ тэмцээнд 23 орны 297 тамирчин, 30 алтан медалийн төлөө хүч сорилоо. “Улаанбаатар опен"-ийг манай улс хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулав.

Энэхүү тэмцээнийг зорин ирж, эх орныхоо тамирчдыг халуун сэтгэлээр эрчлэн дэмжсэн бөх сонирхогчдодоо баярлалаа. Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад хамтран ажиллаж, тусалж дэмжсэн дэмжигч байгууллага, арын албанд гар бие оролцсон бүх хүмүүст талархлаа.

Манай орныг зорин ирж, ард түмнийг маань үнэн хүч, уран мэхээр баясгасан бүх баг, тамирчдадаа баярлалаа. Хойтон жил илүү олон баг, тамирчид хүрэлцэн ирэх нь гарцаагүй биз ээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top