Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний 68 кг-ын шигшээ барилдаанд ОХУ-ын тамирчин, U23 ангиллын дэлхийн аварга Елизавета Петлиакова болон 2023 оны ДАШТ-ий мөнгөн медальт, “Улаанбаатар опен-2025” тэмцээний аварга, ОУХМ Э.Дэлгэрмаа нар өрсөлдөв.
Тус барилдаанд Э.Дэлгэрмаа 8:2-оор дийлж, "Улаанбаатар опен"-д хоёр жилийн дараалан түрүүлсэн ховор амжилтын эзнээр тодорсон юм. Мөн тэрээр Монголын баг, тамирчдын эхний алтан медалийг өөрийн болгосон юм.
Харин Петлиаковагийн хувьд, 2026 он гарснаас хойш олон улсын тэмцээний эхний медалиа өвөртөллөө.
Хүрэл медалийн тавцанд Европын аварга, Туркийн Несрин Бас, 2024 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Румыний Катерина Зелених нар зогсохоор болсон юм.
68 кг-ын дүн:




Сэтгэгдэл ( 0 )