Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ.

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

2026 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотын нэгэн орон сууцны B1 давхарт гал гарч, уг харамсалтай ослын улмаас 35 настай эмэгтэй болон түүний хоёр бага насны хүүхэд амь насаа алдсан билээ.

Энэхүү хүнд цаг үед талийгаачийн ар гэр, ээж, дүү нараа алдсан хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэхээр Зүүн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Дорнод аймгийн удирдлагууд болон нутгийн иргэд хамтран санаачилга гаргажээ.

Тэдний хамтын дэмжлэгээр хүүхдүүдийг хоёр өрөө орон сууцтай болгож, амьдрах орчныг нь бүрдүүлэн өгсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top