Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно.

Я.Болор | Zindaa.mn
11 цагийн өмнө

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5–10 м/с, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 градус, говийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +16…+21 градус дулаан байна.

Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун хойноос 6–12 м/с, борооны өмнө түр ширүүснэ. Улаанбаатарт +16…+18, Багануурт +15…+17, Тэрэлжид +13…+15 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top