Сонгодог хөгжмийн Бүх Японы аварга Б.Мишээл Юү аавтайгаа хамтран тоглолт хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2 цагийн өмнө


Сонгодог хөгжмийн Бүх Японы улсын уралдааны Шилдгийн шилдэг ГранПри шагналт Б.Мишээл Юү Монголд хүрэлцэн ирж, аавтайгаа хамтран уран бүтээлийн тайлан тоглолтод оролцохоор болжээ.

Түүний аав, Соёлын тэргүүний ажилтан, дуучин, хөгжимчин С.Батсүрэн Орхон аймгийн "Билэгт өргөө" сургуулийн багшаар ажилладаг. 

Японы шилдэг хөгжимчин охины аавыгаа зорин ирж оролцох тоглолт нь Соёл, урлагийн цогцолборын найруулагч, бүжиг дэглээч Р. Рэнцэнмядагтай хамтран толилуулах “Эвийн тэнгэр дор эгшиглэнэ” тоглолт юм.

Тоглолт 2026 оны тавдугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Соёл, урлагийн цогцолборт болох ба Монгол Улсын Филармонийн Морин хуурын найрал хөгжмийн Ерөнхий удирдаач, МУУГЗ Д.Түвшинсайхан, Гавьяат жүжигчин Н.Ашид, Р.Амарбаяр, Л.Банзрагч, Соёлын тэргүүний ажилтан Н.Эрдэнэбаяр, С.Бичүү, Б.Нямдэлгэр, Концертмейстр н.Болормаа, Морин хуурын чуулгын найрал хөгжимчид оролцоно.
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top