
Өмнөд Солонгосын Тэжон хотын төвд байрлах "O-World" амьтны хүрээлэнгээс оргосон чоныг 9 хоногийн дараа барьж, амьтны хүрээлэнд хүлээлгэн өгчээ.
Neukgu хэмээх нэртэй энэхүү чоно нь 4-р сарын 8-ны өдөр амьтны хүрээлэнгийн хашаан доогуур нүх ухаж оргосон бөгөөд албаныхан пүрэв гарагийн 17:30 цагийн орчимд чоныг хотын цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо харсан тухай мэдээлэл хүлээн авч, үүнээс хэдэн цагийн дараа ойролцоох уулзвар дээрээс олжээ.
Тэд чоныг унтуулах сумаар буудан унтууласан ба чонын биеийн байдал хэвийн байгаа талаар мэдээлсэн байна. Түүнийг алга болсноос хойш цэргийн нисгэгчгүй онгоц, дулаан мэдрэгч дронтой өргөн бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд тасралтгүй мэдээлэл хүргэж байсан.
Neukgu-ийн хувьд Өмнөд Солонгост устаж үгүй болсон чонын төрөл зүйл бөгөөд энэхүү Canis lupus coreanus хэмээх саарал чоныг Оросоос авчран нутагшуулж байжээ. Хятад, Монгол, Солонгос, Орос зэрэг улсад байдаг энэхүү чонын төрөл зүйлийг үржүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2024 онд "O-World"-д төрсөн байна.
Оргохынхоо өмнөх орой нь тэрээр хоёр бүтэн тахиа идсэн гэх бат оргосон хугацаандаа өлсгөлөн ходоодтой явсан байх өндөр магадлалтай аж. Мөн түүнийг татахын тулд амьтны хүрээлэнгийн чанга яригчаар чонын улих чимээ болон багаасаа сонсож дассан цэцэрлэгт хүрээлэнгийн зарыг уншиж байжээ.
Түүнийг баригдахгүй удсан тул интернэтэд маш их алдаршиж, түүний нэрээр нэрлэсэн "Neukgu" нэртэй криптовалют (meme coin) хүртэл гарч, нэг өдрийн дотор 150,000 ам.долларын арилжаа хийгдсэн байна.


Сэтгэгдэл ( 1 )
Эвий чааваас. Энэ ертөнцөд хүн гэдэг адгуус хамгийн харгис ер нь устаж байвал таарах тарөл зүйл юм.