Л.Энх-Амгалан: Багшийн илүү цаг, ажлын ачааллыг бодитоор үнэлнэ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Боловсролын сайд Л.Энх-Амгалан хичээлийн жилийн гуравдугаар улирал эхэлсэнтэй холбогдуулан боловсролын салбарт хийж хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өглөө. 

Тэрээр "Гуравдугаар улирал бол:

  • Шалгалт, үнэлгээ
  • Тайлан, дүгнэлт
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийн оргил үе
  • Багш нарын хувьд хамгийн их ачаалалтай, хамгийн хариуцлагатай улирал юм.

Тиймээс Боловсролын яамнаас энэ улиралд багшийн ачааллыг тэнцвэржүүлэх, бууруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1. Тайлан, бичиг цаасны ажлыг бууруулна

  • Давхардсан тайлан, судалгааг нэгтгэж, шаардлагагүйг цуцална
  • “Нэг мэдээлэл – нэг удаа” зарчимд шилжинэ

2. Үнэлгээ, шалгалтын ачааллыг зохицуулна

  • Хэт олон давтамжтай шалгалтыг багасгана
  • Сургалтын чанарт чиглэсэн уян хатан үнэлгээний арга хэрэглэнэ

3. Ангийн багш (АУБ)-ийн ажлыг дэмжинэ

  • Ангийн ажлын цаг, нэмэгдлийг бодитой болгох санал боловсруулна
  • Эцэг эхийн хамтын оролцоог нэмэгдүүлэх зохион байгуулалт хийнэ

4. Багшийн илүү цаг, ажлын ачааллыг бодитоор үнэлнэ

  • Илүү цагийн тооцоог ил тод болгож, зохих нөхөн олговор олгох тогтолцоог сайжруулна

5. Сэтгэлзүйн болон ажлын орчны дэмжлэг үзүүлнэ

  • Багшид чиглэсэн зөвлөгөө, дэмжлэгийн сувгийг идэвхжүүлнэ
  • “Багшаа сонсъё” санал авах сувгийг нээнэ

Багшийн ачааллыг бууруулах нь зөвхөн багшийн асуудал биш.

Энэ бол боловсролын чанарын асуудал.

Багшаа ойлгож, хамтдаа дэмжихийг эцэг эх, олон нийтэд уриалж байна.

Багшийн ажлыг хөнгөвчилж чадвал – хүүхдийн суралцах чанар дээшилнэ" гэлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.179) 2 цагийн өмнө

Их ДЭЭД СУРГУУЛИУДЫН БАГШ НАРТ ОЮУТНУУД ҮНЭЛГЭЭ ӨГДӨГ ГАЖУУДЛЫГ АРИЛГАХГҮЙ БОЛ БАГШ ШАВЬ НАРЫН ХООРОНДЫН ЭРТ ДЭЭР ҮЕЭС МӨРДДӨГ УЛАМЖЛАЛ БОЛОХ ЭРХЭМ НАНДИН ХАРИЛЦАА УСТАЖ ОУТНУУДЫН ЗҮГЭЭС ШАНТАЖЛАХ ХЭРЭГСЭЛ БОЛООД УДАЖ БАЙНА ШҮҮ. БАГШ НАР САЙН ҮНЭЛГЭЭ АВЧ СУРГУУЛИАСАА ХӨГДӨХГҮЙН ТУЛД НААНДАЖ ЦАЛИНГАА ХАСУУЛАХГҮЙН ТУЛД ОЮУТНУУДАД ТАЛАГДАХ ЗАМЫХ АМЬДРАЛЫН ЭРХЭЭР СОНГОЖ ДҮНГЭЭ ӨСГӨЖ ТАВИХ ХИЭЭЛДЭЭ СУУХГҮЙГ БАЙГААГ НЬ НҮДЭЭ АНИАД ӨНГӨРҮҮЛЭХ ЗҮЙЛ ЁС БОЛСОН. ЮУН ЧАНАРТАЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭХ. СУРВАЛ СУРНА Л БИЗ ГЭДЭГ ХАНДЛАГАТАЙ БОЛСОН. ЮУН УЛСЫН ЭРХ АШИГ.

0  |  0

Зочин(203.91.119.138) 2 цагийн өмнө

энэ хүн дараагийн сонгуулийн бэлтгэл ээ хийж бусдад таалаглах гэж худлаа янз бүрийн юм ярьж бна. урд нь боловсролын\n саад хийж байхдаа юу хийсэн юм. шуналын бирд дээ.

1  |  0
Top