Найруулагч Ким Чан Минийг үхэлд хүргэсэн хэргийн бичлэгийг олон нийтэд ДЭЛГЭЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын кино найруулагч Ким Чан Мин өнгөрсөн оны 10-р сард таалал төгссөн.

Тэрээр 10-р сарын 20-ны өдөр аутизмийн эмгэгтэй хүүгийнхээ хамтаар 24 цагийн хоолны газраар үйлчлүүлж байгаад тухайн газраар үйлчлүүлж байсан хүмүүстэй маргалдан улмаар тархиндаа хүнд гэмтэл аван нас баржээ. 

Тус ресторанд байсан хүмүүс хүүг нь хэт их чимээ шуугиан гаргаж байна хэмээн маргалдаж эхэлсэн бөгөөд уг маргаан даамжран, гадаа зодолдож буй үеийн дүрс бичлэгийг JTBC телевиз олон нийтэд цацсан нь багагүй маргаан дагуулаад байна. 

Талийгаачийг рестораны захирал эмнэлэгт хүргэсэн ч тархи нь үхэжсэн тул удалгүй нас барж, түүний эд эрхтнийг донор болгон дөрвөн хүний амийг аварчээ. Түүний биед халдсан этгээдүүдийг цагдан хорихгүйгээр яллах дүгнэлт үйлдэх саналтайгаар хэргийг прокурорт шилжүүлээд байгаа бөгөөд олон нийт аюултай гэмт этгээдүүд одоог хүртэл гадуур эрх чөлөөтэй алхаж байгаад бухимдалтай хандаж буйгаа илэрхийлэн, тэдний гаргасан балмад үйлдэлд байж болох ялын дээд хэмжээг өгөхийг шаардаж эхэлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.179.126) 2 цагийн өмнө

Зохион байгуулалттай л аллага байх даа. Хаа сайгүй ширүүн байнаа. Дэлхий хямарчихлаа

0  |  0
Top