“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-д 2022–2027 оны хугацаанд “КОЙКА” олон улсын хамтын ажиллагааны байгууллагын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын автотээврийн техникийн хяналтын үзлэгийн чадавхыг бэхжүүлэх” төсөл амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд:
-Техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
-Барилга байгууламжийг сайжруулах
- Инженер, техникийн ажилтнуудыг чадавхжуулах
- CNG хийн даралтат савны баталгаажуулалтын үзлэг хийх боломж бүрдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлж байна.
Мөн олон улсын стандарт хангасан явуулын техникийн хяналтын төв (Mobile Inspection Center) 5 ширхэгийг нийлүүлэхээр ажиллаж байна.

Одоогоор уг явуулын төвийн тоног төхөөрөмжийг бүртгэл болон техникийн хяналтын мэдээллийн сантай холбох туршилт, тохируулгын ажлыг Баянзүрх дүүргийн техникийн хяналтын төвд гүйцэтгэж байна.
Энэхүү хөдөлгөөнт төв нь тээврийн хэрэгслийн тоормос, явах эд анги, гэрэл, утаажилт зэрэг үзүүлэлтүүдийг газар дээр нь бодит хугацаанд шалгах боломжтой бөгөөд суудлын болон хүнд даацын автомашинд оношилгоо хийх бүрэн хүчин чадалтай.
Уг туршилтын үзлэгт оролцсон жолооч нар төхөөрөмжийн ажиллагаа болон үзүүлэлтэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байгааг инженер техникийн ажилчид уламжлав.
Автотээврийн Үндэсний төвийн захирал Ц.Батсайхан “Энэхүү төхөөрөмж нь авто замын хяналтын цэгүүд болон алслагдсан бүс нутагт ашиглахад онцгой ач холбогдолтой. Ялангуяа хилийн боомтуудад туршин ажиллуулснаар төслийн үр дүн илүү бодитой гарна” хэмээн онцоллоо.


Сэтгэгдэл ( 0 )