Дональд Трамп Иранд 5 хоногийн хугацаа өглөө

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иранд хүлээцтэй хандаж буйгаа илэрхийлээд Ормузын хоолойг нээхгүй бол цахилгаан станцуудыг нь бөмбөгдөх хугацааг 5 хоногоор сунгажээ. Түүний энэхүү мэдэгдэл нефтийн үнэ буухад нөлөөлж, дэлхийн зах зээлд түр хугацаанд тайвшрал авчаад байгаа ч Ираны тал ийм хэлэлцээ болсон гэдгийг үгүйсгэсэн байна. 

Дөрөв дэх долоо хоногтоо үргэлжилж буй энэхүү дайны улмаас 2000 гаруй хүн амиа алдаад байгаа бөгөөд Ираны цахилгаан станц болон давсгүйжүүлэх байгууламжууд уствал тухайн бүс нутгийн сая сая иргэд ундны усгүй болох аюулд орно. 

Гэсэн ч Иран ийм тохиролцоонд хүрээгүй, Дональд Трамп ийнхүү мэдэгдэл хийсэн нь ердөө сэтгэл зүйн тулаан гэжээ. 

Тегераны зүгээс хэрэв Ираны эрчим хүч, шатахууны объектуудад халдлага үйлдвэл Персийн булан дахь АНУ-тай холбоотой эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгнө хэмээн мэдэгдээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top