.jpg)
Өмнөд Солонгосын Тэжон хотын автомашины сэлбэгийн үйлдвэрт гал гарч, 50 гаруй хүн гэмтэж, бэртснээс 35 нь хүнд хэлбэрийн гэмтэл авчээ.
Гал түймэр орон нутгийн цагаар 13:17 цагийн орчимд гарсан тухай дуудлага мэдэээлэл Үндэсний гал түймэртэй тэмцэх газар иржээ. Галын тархалт өндөр байсан тул Ерөнхий сайд Ким Мин Сог Дотоод хэргийн яам болон гал түймэртэй тэмцэх газарт боломжит бүх тоног төхөөрөмж, хүний нөөцөө ашиглан ажиллах чиглэл өгч, улсын хэмжээнд гал унтраах мобилизацийн тушаал гаргажээ. Энэхүү тушаалыг зөвхөн томоохон ослын үед гаргадаг байна.
Тухайн хэсэгт оршин суугчдыг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байсан тул хотын захиргаа болон цагдаагийн байгууллагад замын хөдөлгөөнийг хязгаарлаж, нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлахыг даалгасан байна.
Одоогоор галын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд улсын хэмжээнд онцгой байдлын арга хэмжээ авч ажиллаж байгаа ажээ.
.jpg)


Сэтгэгдэл ( 0 )