Юн Сог Ёль, Ким Гон Хи нарын хэргийг өнөөдөр ЗЭРЭГ ШҮҮНЭ

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын экс Ерөнхийлөгч Юн Сог Ёль болон түүний эхнэр Ким Гон Хи нарт холбогдох шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны 3-р сарын 17-ны өдөр Сөүлийн Төв дүүргийн шүүхэд болох гэж байна. Энэ нь тэдний нэг өдөр шүүх хуралд оролцож буй хоёр дахь тохиолдол юм. 

Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийг 2022 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн нөлөө бүхий хүнээс хууль бус байдлаар санал асуулгын мэдээлэл авсан, улмаар улс төрийн тохиролцоонд ашигласан хэрэгт буруутган шүүх бол түүний эхнэр Ким Гон Хиг үнэт эдлэл болон бусад бэлэг авч, төрийн шийдвэрт нөлөөлөхийг завдсан хэрэгт буруутган шүүх аж. 

Тэд хэрэгт холбогдох шүүх хурлууд өөр өөр танхимд зохион байгуулагдах бөгөөд шүүх дээр хоорондоо таарахгүй байх зохицуулалт хийжээ. Хосууд 2025 оны 11-р сард мөн нэг өдөр тусдаа шүүх хуралд оролцсон билээ. 

Одоогийн байдлаар тэднийг тус тусад нь хорих ангид саатуулж байгаа ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top