Юн Сог Ёльд холбогдох гурав дахь шүүх хурал ирэх 7 хоногт болно

Ж.Сондор | Zindaa.mn
16 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд холбогдох гурав дахь шүүх хурал ирэх долоо хоногт болохоор товлогджээ. Энэ удаад түүнийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутган шүүх аж. 

Түүнд өнгөрөгч нэгдүгээр сард цэргийн дэглэм тогтоосны дараа баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр 5 жилийн хорих ял оноосон бол өнгөрсөн долоо хоногт цэргийн дэглэм тогтоож, бослого гаргасан хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноосон билээ.

Юн Сог Ёль нийт 8 төрлийн гэмт хэрэгт буруутгагдаж буй бөгөөд 8 хэрэгт тус тусдаа шүүх хурал явуулах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top