Байгаль нуурын мөс цөмөрч, хятадын 7 жуулчин НАС БАРЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

2026 оны 2-р сарын 20-нд ОХУ-ын Байгаль нуурын мөсөн дээр аялж явсан УАЗ 469 маркийн машин мөс цөмөрсний улмаас нуурын гүнд живжээ. Машинд нийт 9 хүн байсан ба нэг орос жолооч, 8 хятад жуулчны хамтаар зорчиж явсан аж.

Аврагчид ослын дараа 7 хүний цогцсыг нуурын ёроолоос гаргаж авсан ба живэх үед нэг жуулчин мөс цөмөрсний дараа машинаас гарч, амьд үлдэж чаджээ. 

Осол болсон газар нь Байгаль нуурын хамгийн алдартай аялал жуулчлалын бүс болох Ольхон арал-ын хойд үзүүр, Хобой хошуу орчмын газар аж. Машин 3 метр орчим өргөнтэй үүссэн хил рүү унаж, автомашин нь 18–20 метрийн гүнд живжээ. 

Машин жолоодож явсан оросын иргэн 44 настай тус нутгийн иргэн байсан бол амиа алдагсдын дунд нэг гэр бүлийн дөрвөн хүн байжээ. 
 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top