Доналд Трамп импортын бараа бүтээгдэхүүнд 10 хувийн ТАТВАР ногдууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
3 цагийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны 2-р сарын 20-нд Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн дараа АНУ-д орж ирж буй бүх импортын бүтээгдэхүүнд 10 хувийн татвар ногдуулахаар болсон тухайгаа мэдэгдлээ. 

Дээд шүүхээс түүнийг татвар тогтоох эрхийг хязгаарласан ч уг шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн Доналд Трамп ийнхүү татварын өөрчлөлт хийлээ. Уг шийдвэр энэ сарын 24-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх бөгөөд 150 хоногийн хугацаанд хэрэгжих аж. Уг татварын систем нь эм, эмнэлгийн хэрэгсэл болон АНУ–Мексик–Канадын гэрээний хүрээнд орж ирэх бараа бүтээгдэхүүнд хамаарахгүй.

Шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн Трамп шүүгчдийг "гаднын нөлөөнд автсан" хэмээн буруутгахын сацуу "улсаа хамгаалахын тулд ерөнхийлөгч илүү өндөр татвар ногдуулах эрхтэй" хэмээн мэдэгджээ. 

Сангийн сайд Скотт Бессентийн хэлснээр энэхүү арга нь 2026 онд татвараас орж ирэх орлогод бараг л өөрчлөлт өгөхгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд энэхүү шийдвэр АНУ-д бүтээгдэхүүн нийлүүлдэг түнш орнуудад томоохон нөлөө үзүүлэх төлөвтэй байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top