
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль өнөөдөр буюу 2-р сарын 20-нд ард түмэндээ хандан уучлал хүссэн байна.
Тэрээр 2024 онд онц байдал зарлаж, улмаар “төрийн эргэлт” хийхийг завдсан хэрэгт буруутгагдаж, Сөүл хотын Төв шүүхээс пүрэв гарагт бүх насаар нь хорих ял сонссон билээ.
Юн Сок Ёль "Өөрийнхөө алдаа дутагдлаас болж ард түмэндээ ихээхэн зовлон шаналал учруулсандаа гүнээ хүлцэл өчиж байна" хэмээн уучлалт хүссэн бөгөөд түүний үйлдсэн хэрэг Өмнөд Солонгосын ардчиллын тогтвортой байдлыг сорьсон томоохон улс төрийн хямралын нэг болсон тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )