XVII жарны "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярт зориулан Монгол Улсад суугаа Элчин сайдууд мэндчилгээ дэвшүүллээ.
Америкийн нэгдсэн Улс
АНУ-ын сенатор Marco Rubio Монголын ард түмэнд хандан Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хоёр улсын “гуравдагч хөрш”-ийн стратегийн түншлэлийн ач холбогдлыг онцолсон байна. Тэрбээр Монгол, АНУ-ын хамтын ажиллагаа ардчилал, эрх чөлөө, нийтлэг үнэт зүйлс дээр суурилдгийг тэмдэглэжээ.
Мөн АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Richard L. Buangan баярын мэндчилгээ дэвшүүлж, Монголын ард түмний эв нэгдэл, өв соёл, уламжлалыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн байна.
Герман Улс
Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Helmut Kulitz Цагаан сарын баярыг монголчуудын өв соёл, гэр бүлийн нандин уламжлалыг илэрхийлдэг онцгой баяр хэмээн тодорхойлж, сайн сайхан бүхнийг ерөөсөн байна. Түүний мэндчилгээнд Монгол, Германы харилцаа тогтвортой, найрсаг хөгжиж байгааг мөн дурджээ.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Igawahara Masaru Цагаан сарын баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр Монгол, Японы стратегийн түншлэл, иргэд хоорондын найрсаг харилцаа, соёлын солилцооны ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуан Цагаан сарын баярын мэндчилгээ хүргэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг онцолсон байна. Мөн энэ жилийн баяр Хятадын Сар шинийн баяртай цаг хугацааны хувьд ойрхон тохиож байгааг дурдсан байна
Австралийн Холбооны Улс
Австралийн Холбооны Улсын Элчин Сайд Лео Зенг монголчуудад гал морин жилдээ эрүүл энх, аз жаргал, хөгжил цэцэглэлтээр дүүрэн байхыг ерөөн мэндчиллээ.

Сэтгэгдэл ( 0 )