Өнгөрсөн онд далайн дээрэмчдийн иргэний хөлөг онгоцнууд руу халдсан хэргийн тоо 137-д хүрч, сүүлийн таван жилд эрс өсжээ.
Олон улсын худалдааны танхимын дэргэдэх Олон улсын тэнгисийн товчооны мэдээллээр, 2024 онд нийт 116 ийм хэрэг бүртгэгдэж байжээ. Ингэхдээ хамгийн аюултай бүсээр Сингапурын хоолой тодроод байна. Тус бүсэд нийт 80 халдлага бүртгэгдсэн байна. Мөн Малайзад 12, Бангладешт зургаа, Сомалид тав, Нигери, Анголд тус бүр дөрвөн хэрэг гарчээ.
Үүнтэй зэрэгцэн далайн дээрэмчид галт зэвсэг хэрэглэх нь мөн ихэссэн байна. Галт зэвсэг хэрэглэн хэрэг 42 бүртгэгдсэн нь сүүлийн таван жилийн өндөр үзүүлэлт. Гэхдээ 2025 онд далайн дээрэмчдийн халдлагад хөлөг онгоцны багуудын нэг ч гишүүн амиа алдаагүй байна.

Сэтгэгдэл ( 0 )