Тайванийн амьтны хүрээлэн Монгол тахийн өдрийг тэмдэглэнэ

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тайванийн Тайпей хотын амьтны хүрээлэн сар шинийн баярын өдрүүдэд Монгол тахийг сурталчлах өдөрлөг зохион байгуулахаар болжээ. Өдөрлөгөөр Монгол тахь болон түүхийг танилцуулах юм байна. Түүнчлэн байгаль дээр устаж үгүй болох эрсдэлд орсон энэ амьтныг хамгаалах, дэлхий нийтийн анхааралд авчрах зорилготой аж. Энэ жил Хятадын уламжлалт тооллоор гал морь жил гарч байгаа нь энэ ажлыг зохион байгуулах гол шалтгаан болжээ.

Одоогоор Хятад, Казахстан, Монголын баруун талд 850 орчим тахь бий гэсэн тооцоо гарчээ. Ялангуяа Монгол Улсад тахь нутагшуулж эхэлснээр энэ тоо өсөх үндэс болсон юм. Тайванийн амьтны хүрээлэн Чехийн Прага хотын амьтны хүрээлэнтэй хамтран ажиллаж эхэлжээ. Улмаар хамтарсан судалгааг эхлүүлж, Монголд нутагшуулах ажилд ч гар бие оролцдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top