
Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн пиццаны газар гурван хүнийг хутгалж хөнөөсөн хэрэгт холбогдсон 41 настай этгээдэд Сөүл хотын шүүхээс бүх насаар нь хорих ял оноолоо.
2025 оны есдүгээр сард Ким Дун Вон гэх этгээд тус франчайз дэлгүүрийн засварын ажилтай холбоотой маргаанаас үүдэн гурван хүний аминд хүрчээ. Прокурорууд түүнд цаазаар авах ял оноохыг шаардсан бөгөөд олныг цочирдуулсан уг хэргийг үйлдсэн этгээдэд оноосон энэхүү ял шийтгэлийг зүй ёсны хэмээн иргэд үзэж байна.
Гэмт этгээдийг олон нийтийн аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулсан, хохирогчдын гэр бүлд нөхөж баршгүй гарз учруулсан гэж үзээд "Хохирогчид гэмт хэрэгт өртөх үедээ ихээхэн өвдөлт, айдас мэдэрсэн байх. Шүүгдэгчийг гэр бүлийнхэн нь өршөөх боломжгүй гэсэн тул ийнхүү бүх насаар хорих ялаар шийтгэлээ" гэжээ.
Хэрэг гарснаас хойш олон нийтийн газар тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг анхаарч ажиллахыг олон нийт мөн шаарджээ.

Сэтгэгдэл ( 0 )