БНСУ | Түүхэндээ анх удаа экс ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нэгэн зэрэг ЯЛ ШИЙТГҮҮЛЭВ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёлийн эхнэр Ким Гён Хид шүүхээс 20 сарын хорих ял оноолоо. Ингэснээр БНСУ-ын түүхэнд анх удаа ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нар хамт хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол болж байна. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны 1-р сарын 28-ий өдөр Сөүлийн төв дүүргийн шүүхэд болж өнгөрлөө. Шүүхээс түүнийг 2022 оны 4-7 сарын хооронд бөө Жон Сон Бэ-тэй хамтран тансаг зэрэглэлийн эд зүйл хүлээн авч, хариуд нь эрх мэдлээ урвуулан ашиглах тохироо хийсэн хэмээн үзэж ийнхүү 1.8 жилийн ял оноосон байна. 

Түүнд холбогдох бусад хэрэг болох Deutsch Motors компанийн хувьцааны үнэд зохиомлоор нөлөөлсөн, сонгуулийн санал асуулгын үйлчилгээ үнэ төлбөргүй авсан зэрэг хэрэг нь хангалттай нотлох баримтгүйн улмаас цагаатгагджээ. 

Энэ оны нэгдүгээр сарын 16-нд Юн Сог Ёль 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүнд холбогдох бусад хэргийн шүүх хурал 2026 оны турш үргэлжилж, тухай бүрд нь ял шийтгэл ногдуулах ажээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top