Жүдо бөхийн УАШТ | А.Адьяасүрэн хагас шигшээд шалгарлаа

3 цагийн өмнө

Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. 

УАШТ-ий +78 кг-ын жинд зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин, Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл, Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ А.Адьяасүрэн, шигшээ наймын шатнаа “Боржин төв дэвжээ”-ний бөх Ц.Чинболорыг яллаа.

Тэрбээр финалд шалгарахын төлөө “Бөх билэгт” дэвжээний тамирчин Э.Энхзултай хүч сорих юм. 

Эх сурвалж: Монголын Жүдо бөхийн Холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top